images

“Х” төлбөртэй болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-20


   Хуучнаар “Twitter” буюу X” нийгмийн сүлжээний платформ бүх хэрэглэгчээсээ сар бүр бага хэмжээний төлбөр авахаар болсныг Илон Маск өнгөрөгч даваа гарагт мэдээллээ. Тэрбээр уг платформыг 2022 оны аравдугаар сард 44 тэрбум доллараар худалдаж авснаас хойш багагүй өөрчлөлт хийж буй. Тухайлбал, олон мянган ажилчдыг халж, төлбөртэй ашиглах сонголт бий болгож, платформоос бүртгэлийг нь хасаж хориглосон Дональд Трамп тэргүүтэй хүмүүсийн нэвтрэх эрхийг сэргээсэн юм. Тус компани өнгөрөгч долоодугаар сар гэхэд зар сурталчилгаанаас олдог орлогынхоо талыг алдсан байв. Тиймээс хэрэглэгчдээс бага хэмжээний төлбөр авах шийдвэр гаргажээ. Өдгөө тус платформын 550 сая хэрэглэгч нэг өдөрт дунджаар 100-200 сая удаа жиргээ нийтэлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.