"Белград-2023": Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө барилдана
Чихэнд чимэгтэй
2023-09-20
Сербийн нийслэл Белград хотод болж буй Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 кг жингийн хагас шигшээ барилдаанд өчигдөр Монголын тамирчин Д.Отгонжаргал АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор яллаа. Ингэснээр тэрбээр ДАШТ-ий аваргын төлөө Японы бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарч Монголын тамирчдаас “Парис-2024” Олимпын хоёр дахь эрхийг хүртэв. Д.Отгонжаргал өнгөрсөн жил Белградын дэвжээнд С.Хилдебрандтыг 6:2 оноогоор ялж байв. Харин энэ оны долоодугаар сард дэлхийн чансаа олгох Будапештийн тэмцээнд түүнтэй дахин таараад 0:10 оноогоор хожигдож байжээ. Д.Отгонжаргал нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Харин алтан медалийн төлөө түүнтэй өнөөдөр барилдах Юи Сүсаки нь Олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга билээ. Манай улсаас энэ удаагийн ДАШТ-д 19 тамирчин оролцож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.