Архангай: Залуу байгаль хамгаалагчид намгархаг газрын талаарх мэдлэгээ тэлэв
Чихэнд чимэгтэй
2023-09-19
Архангай аймгийн сурагчид өнгөрсөн долоо хоногт байгаль хамгаалах чиглэлээр "Тогоруу ба ус намгархаг газар" сэдэвт хоёр өдрийн туршид лекц, дадлага ажил хосолсон сургалтад хамрагдлаа. Тус сургалтыг Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Архангай аймгийн Өгий нуурын орчимд зохион байгуулжээ. Сургалтыг "Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв"-ийн шувуу судлаач Д.Батмөнх, экологич Ч.Баярмаа, Өгий нуурын мэдээлэл судалгааны төвийн мэргэжилтэн Ч.Эрдэнэтуяа, Францын судлаач Винсент Кохез, МУИС-ийн Экологийн хөтөлбөрийн оюутан Г.Ган-Очир нар удирдан явуулсан байна. Багш нар сурагчдад тус сав газрын намгархаг газар, ургамал, шувуу, загас, шавж болон гар далавчтаны тухай долоон үндсэн сэдвийн хүрээнд хичээл заажээ. Ингэснээр сурагчид устай намгархаг газар нь зөвхөн усны шувууд, загасны амьдрах орчныг тэтгэдэг төдийгүй биологийн олон янз байдлын баялаг систем, дэлхийн уур амьсгал болон хүний нийгэм, эдийн засагт үзүүлэх ач холбогдолтой болохыг мэдэж авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.