images

"Эрдэнэс Тавантолгой" компани 300 хүний багтаамжтай хотхон барьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-19


   “Эрдэнэс Тавантолгой” компани уурхайчдадаа зориулан “Эрдэнэс” хотхоныг барьж ашиглалтад орууллаа. “Эрдэнэс" хотхон нь бүрэн цутгамал хийцтэй, 300 хүний багтаамжтай бөгөөд дотроо номын сан, хурлын танхим, хоолны заал, амрах өрөө, бялдаржуулах танхим зэргийг иж бүрнээр нь шийджээ. Мөн гадна талдаа усан оргилуур, задгай театртай, уурхай болон захиргаатай ойр байрладаг зэрэг давуу талтай аж. Үүнээс өмнө тус компанийн уурхайчид гэр кэмп болон бусад компанийн ажилчдын хотхонд байрладаг байсан бол одоо шинэ хотхон, мөн 2023 онд шинээр ашиглалтад орсон зөөврийн сууцанд байрлах болж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани мөн жилдээ 15 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай хоёр баяжуулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулах юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.