images

Өмнөд Солонгостой хамтран Ахисан түвшний их сургууль байгуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-19


   Монгол улсын Засгийн газар өнгөрөгч сард ШУА-ийг түшиглэн магистр, доктор бэлтгэх Ахисан түвшний их сургууль байгуулах тогтоол гаргасан билээ. Иймд манай улсын ШУА, БНСУ-ын  Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж хоёр тал гарын үсгээ зурсан байна. Үүний үр дүнд хоёр байгууллага хамтарсан хөтөлбөртэй болж, оюутан солилцох болоод ахисан түвшний сургуулийн тогтолцооны талаар харилцан туршлага судлахаар болов. Энэ төрлийн сургууль нь төсвөөс бага хөрөнгө шаардахаас гадна өндөр технологийн компаниудын захиалгаар сайн боловсон хүчин бэлтгэдэг байна. Мөн сургууль нь сургалт, судалгаа, үйлдвэрлэл гурвыг эн тэнцүү авч явдгаараа онцлог ажээ. Энэ талаар ШУА-ийн захирал Р.Рэгдэл хэлэхдээ “Эрдэм шинжилгээний байгууллагуудын ажиллаж буй төслүүдэд суурилж сургалтын үйл ажиллагааг явуулах үндсэн агуулгатай сургууль учраас оюутны тоонд бус чанарт анхаарна” гэжээ. Харин хамтын ажиллагаа байгуулсан Өмнөд Солонгосын сургууль нь улсынхаа шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төсөлд шууд оролцдогоороо онцлог аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.