images

Улаанбаатар хотын анхны бууринд хүндэтгэл үзүүлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-19


   Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг байгуулсны 384 жилийн ойг угтан нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд хотын удирдлагууд очиж хүндэтгэл үзүүллээ. Нийслэлийн ойн баяр ирэх сарын 29-нд болох бөгөөд жил бүрийн намар дээрх хүндэтгэлийг үйлддэг уламжлалтай. Анх 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залан Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжилж Шар бүсийн ордыг байгуулсан түүхтэй. Тус ордыг одоогийн нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үзэн 1999 онд тэнд гэрэлт хөшөө босгосон байна. Манай улсын нийслэл 1639 оноос хойш 28 удаа буурь сэлгэж 1778 оноос өнөөгийн байгаа газраа төвлөрчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.