Японы Гадаад хэргийн шинэ эмэгтэй сайд анхны айлчлалдаа мордов
Анд нөхдийн мэдээ
2023-09-19
Японы Гадаад хэргийн шинэ сайд, 70 настай Ёко Камикава шинэ албан тушаалд очсныхоо дараах анхны айлчлалаа хийхээр өчигдөр АНУ руу мордлоо. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулгантай зэрэгцэн болох чухал арга хэмжээнүүд, юуны түрүүнд "Их-7"-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд оролцох юм. Ё.Камикава өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярьснаар тэд 19-ний лхагва гарагт уулзахаар болжээ. Хоёр тал Орос, Хятадын цэргийн зөвшилцөл, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар ярилцах гэнэ. Мөн өдөр Ё.Камикава "Их-7" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг хуваарийн дагуу даргална. Ё.Камикава нь Токиогийн их сургуулийг төгсөөд Харвардын их сургуульд төрийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Японы Төлөөлөгчдийн танхимд долоон удаа сонгогдсон, Шүүх яам, Жендерийн тэгш байдлын яаманд ажилласан туршлагатай нэгэн аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.