images

Японы нийт ажиллах хүчний 13.6 хувийг өндөр настан эзэлдэг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-19


   Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам өчигдөр болсон Ахмадын өдрийг тохиолдуулан тус улсын хүн амд эзлэх өндөр настнуудын статистик тоо баримтыг танилцууллаа. Энэ жил 124.6 сая хүн амтай тус улсын иргэдийн 10.1 хувь нь наяас дээш настай болж өмнөх оноос 270 мянгаар нэмэгджээ. Улмаар тус улсад анх удаа нийт хүн амынх нь арваас дээш хувийг наяас дээш настнууд эзлэв. Мөн өөр нэгэн дээд амжилт нь тус улсын 65 ба түүнээс дээш насны иргэд нийт хүн амын 29.1 хувь буюу 36.23 саяыг эзэлж дэлхийн хэмжээнд дээрх насны бүлгийн хүн ам хамгийн олонтой улс болов. Тус улсын араас хүн амынх нь 24.5 хувийг 65-аас дээш насныхан эзэлдэг Итали хоёрдугаарт, 23.6 хувь нь 65-аас дээш настай Финланд улс удаалж байна. Түүнчлэн 75 ба түүнээс дээш настай иргэд Японы нийт хүн амын 16.1 хувь буюу 20.05 сая байгаа нь мөн л анх удаа 20 саяыг давсан үзүүлэлт болов. Үүний зэрэгцээ, 2022 оны байдлаар Японд өндөр настнуудын 25.2 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ тоо 19 дэх жилдээ дараалан нэмэгдэж 9.12 саяд хүрсэн нь бас нэгэн дээд амжилт юм. Тус улсын нийт ажиллах хүчний 13.6 хувийг өндөр настан эзэлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.