images

Хятадын пүэр цайны ургамал ургадаг ойг Дэлхийн соёлын өвд бүртгэлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-19


   Саудын Арабын Риад хотноо энэ сарын 10-25-ны өдрүүдэд болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дахь удаагийн чуулганаар Өмнөд Хятадын Юннань мужийн Ланкан Лаху өөртөө засах мужийн Пүэр дэх Жинмай уулын ландшафтыг Дэлхийн соёлын өвд бүртгэлээ. Учир нь, тус ойд алдарт пүэр цайны навч ургадаг бөгөөд эртнээс нааш цайны ургамлыг тэндээс түүж хэрэглэдэг байсан нь дэлхийн цайны соёлд онцгой нөлөө үзүүлсэн тул ийн шийджээ. Өдгөө Жинмай уулын бүсэд хуучны цайны таван том ой, тэнд аж төрдөг уламжлалт есөн тосгоныхон, хамгаалалтын зурвас бүхий гурван ой байдаг тул эртний уламжлалд суурилсан цайны арвин их соёлын төв болдог байна. Харин Жинмай уулын ландшафт нь тус улсаас Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 57 дахь соёлын дурсгалт газар ажээ. Энэ жилийн ЮНЕСКО-гийн чуулганаар соёл, байгаль хосолсон дурсгалт газар гэсэн ангилалд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн 53 газрыг Дэлхийн соёлын өвд бүртгэх эсэх тухай зөвлөлдөж буй бөгөөд манай улсаас Хүрлийн үеийн буган хөшөөг бүртгэсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.