images

Куба улсад суралцах монгол оюутны тоог 5 болгон нэмэгдүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-18


   Куба улсын Хавана хотноо болж буй хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон билээ. Тэгвэл айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Ана Фресита Фрага, Дээд боловсролын сайд Уолтер Балужа Гарсиа нартай уулзжээ. Тус уулзалтын үр дүнд тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог тав болгон нэмэгдүүлэхээр болжээ. Улмаар манай улсаас тус улсад анагаахын чиглэлээр төгссөн монгол оюутнуудыг дараагийн түвшинд сургах хүсэлт тавьсныг нааштайгаар хүлээн авсан байна. Өмнө нь Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд нэг иргэнийг суралцуулдаг байв. Харин энэ оны байдлаар тус улсад 15 монгол иргэн байгаагийн 11 нь оюутан ажээ. Тэдгээрийн нэг нь “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр, бусад нь Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байна. Дашрамд дурдахад, Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар Кубын ерөнхийлөгч ирэх жил манай улсад айлчилна. Энэ үеэр дээрх хамтын ажиллагааг эхлүүлсэн байхаар шийдвэрлэлээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.