“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” уралдаанд МУИС-ийн оюутан түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-09-18
34 дэх удаагийн үндэсний номын баярын арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж буй. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гарагт УИХ-ын Тамгын газраас “Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын цахим уралдааныг зохион байгуулжээ. Тус уралдаанд зориулан 50 гаруй асуулт бэлтгэж, 15 минутын хугацаатай 15 асуултыг цахимд байршуулсан байна. Тэмцээнд оролцогчид УИХ-ын Тамгын газрын асар дах самбар дээрх QR кодыг гар утсаараа уншуулснаар асуултанд хариулж оролцжээ. Ингэснээр хамгийн богино хугацаанд, зөв хариулсан амжилтаараа нийт 20 хүнээс МУИС-ийн Бизнесийн сургуулийн I дамжааны оюутан О.Намуундарь тэргүүлж, МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн II дамжааны оюутан С.Тамир, АШУҮИС-ийн IV дамжааны оюутан Б.Түвшинсүлд нар удаалсан байна. Уралдааны ерөнхий шүүгчээр УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал ажиллажээ. Үүний зэрэгцээ номын баярт оролцогч, уншигчдыг хамруулан зохиолч, уншигчдын уулзалт, “Үндсэн хууль, уран бичлэг”, “Үндсэн хуулийн оршил хэсгийг монгол бичгээр бичих” зэрэг арга хэмжээнүүд болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.