images

Улаанбаатар: Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төв нээгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-18


   Японы "Fujifilm" корпорацийн компьютер томограф, маммограф, дэкса зэрэг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан үйл ажиллагаа явуулдаг NURA төв манай улсад нээгдлээ. Япон, Энэтхэг улсуудад салбартай тус байгууллага гурав дахь төвөө ийнхүү “Таван богд" групптэй хамтран Улаанбаатар хотод нээж байна. Тус төвөөр жилд 30 мянган хүн үйлчлүүлэх боломжтой бөгөөд өнгөрсөн амралтын өдөр болсон нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хоёр улсын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай улсад хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо эмчилгээний төв нээгдсэнээр онош тодруулах гэж цаг алддаг, өндөр үнэтэй шинжилгээнд хамрагдахаар Солонгос, Турк зэрэг улс руу явдаг байдлыг халах боломж бүрдэж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар төдийгүй улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлнө” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.