Монголын эмэгтэй офицер НҮБ-ын дээд хэмжээний чуулганд илтгэл тавина
Чихэнд чимэгтэй
2023-09-18
БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 22-ны өдөр болох НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны дээд хэмжээний чуулганд Монголын Зэвсэгт хүчний алба хаагч, ахмад Л.Болормаа илтгэл тавихаар болжээ. Тус чуулганд Канад, Австрали, Балба, Норвегийн зэвсэгт хүчний дээд албан тушаалтнууд болон НҮБ-ын БНСУ дахь төлөөлөгчид оролцож, энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэх ажээ. Л.Болормаа нь БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 4-22-ны өдрүүдэд болж буй Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын дамжаанд хамрагдаж байгаа юм. Тэрбээр хамт суралцаж буй Австрали, Балба, Бангладеш, БНСУ, БНЭУ, Вьетнам, Индонез, Малайз, Пакистан, Тайланд, Шри Ланка зэрэг 12 орны 24 офицероос шалгарч, төгсгөлийн шатны дээд хэмжээний чуулганд илтгэл тавихаар сонгогдсон байна. Тэрбээр “Залуу эмэгтэй офицеруудын үзэл бодол, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед болон цаашид алба үүргээ гүйцэтгэх үед тэдний ур чадварыг хэрхэн нэмэгдүүлэх вэ” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Зураг дээр: Баруун гар талаас хоёрдугаарт ахмад Л.Болормаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.