images

“Сычуаны сайн хүн” жүжиг “Гэгээн Муза” наадмын шилдэг шагналыг хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-18


    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 17 дахь удаагийн “Гэгээн Муза” театрын наадам энэ сарын 9-17-ны өдрүүдэд боллоо. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр найруулагч Э.Ёндоншаравын найруулсан “Сычуаны сайн хүн” жүжиг шалгарав. Мөн тус жүжгийн гол дүр Т.Хулан “Шүүгчдийн нэрэмжит шагнал”, Хатагтай Яны дүрд тоглосон АЖ Н.Сувд “Шилдэг эмэгтэй туслах дүр” зэргээр мөн дөрвөн шагналыг тус жүжгийн уран бүтээлчид хүртжээ. Германы зохиолч Бертольд Брехтийн зохиол “Сычуаны сайн хүн” жүжгийг 2022 оны 11 дүгээр сард УДЭТ-ын тайзнаа тоглосон юм. Жүжгийн гол дүрд Т.Хулан, Н.Ялалт нар тоглож, туслах дүрүүдийг Н.Сувд, Д.Хосбаяр, Г.Отгонцэцэг, Б.Шинэбаяр, Б.Эрдэнэцэцэг, Г.Алтангэрэл, Ж.Оюундарь, Ж.Пүрэвдорж, Б.Бат-Өлзий, М.Тогтохжаргал, Д.Мөнх-Од, О.Долгор нар бүтээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.