images

Монгол-Франц дуучин Селин Дессберг цомог гаргана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-18


    Монгол ээж, франц аавын охин дуучин Селин Дессберг өнгөрөгч тавдугаар сард Монголд ирж хэд хэдэн томоохон хөгжмийн фестиваль, тоглолтуудад зочин уран бүтээлчээр оролцсон билээ. Англи, францаар дуулж, гитар, ятга, төгөлдөр хуур хөгжим тоглож, дууныхаа дүрс бичлэгт монгол уламжлалаа шингээдэг тэрбээр ирэх 11 дүгээр сард монгол уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн цомог гаргах гэж буйгаа “Bloomberg Mongolia” телевизэд ярьжээ. Тэрбээр “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт, “Playtime”, “Hot” фестивальд дуулсан бөгөөд “Fat cat Jazz” клубын үдшийн тоглолтуудад оролцсон юм. Мөн “Говь” брэндийн моделиор ажиллажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.