Англи: Улаан панда хоёр дахь удаагаа ихэр бамбарууш төрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-09-18
Зэрлэг байгальд ховордсон амьтны үржүүлгийн олон улсын хөтөлбөрийн үр дүнд Английн “Longleat Safari Park”-д улаан панда ихэр төл төрүүллээ. Өдгөө дэлхийн хэмжээнд буюу Балба, Бутан, Хятадад байгальд зэрлэгээрээ амьдарч буй 2500-гаас ч бага тооны улаан панда бий бөгөөд ихэр төл төрүүлэх нь цөөн аж. Харин Английн амьтны хүрээлэнд 2022 оны эхээр очсон эмэгчин баавгай Эмма, эрэгчин баавгай Лионель нар тэр жилийнхээ зун ихэр төлтэй болсон бол өнгөрөгч зургадугаар сард мөн ихэр эр бамбарууштай болжээ. Ихэр бамбаруушны тухай мэдээллийг амьтны хүрээлэнгийнхэн өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтэд зарласан юм. Бамбаруушнуудын жин хэвийн, өсөлт хөгжил сайн байгаа бөгөөд эх баавгай нь төлөө сайн хардаг гэнэ. Мөн Эмма баавгайн анхны зургаан төл үржүүлгийн хөтөлбөрийн дагуу тал тал тийш таржээ. Улаан панда нь дунджаар 132 хоног хээлтэй байдаг бөгөөд хулсан ойд модон дээр амьдардаг байна. Харин ховордон устах болсон шалтгаан нь ой модыг устгаж амьдрах орчныг багасгах, хууль бусаар худалдах явдал юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.