images

Ханжөүгийн Азийн спортын наадамд Монголын баг 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-18


   Хятадын Ханжөү хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд болох "Ханжөү 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадамд Монголын баг 532 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Энэ тухай Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч А.Ганбаатар “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Тус наадмын 35 төрөлд манай 403 шахам тамирчин, 129 багш дасгалжуулагч, арын албаныхан, нийтдээ 532 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Бид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна” гэжээ. Өнөөдрийн байдлаар Монголын хөлбөмбөг, волейболын шигшээ баг Ханжоуд очоод байна. Өмнөд хөрш тус наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 1990 онд Бээжинд, 2010 онд Гуанжөүд болжээ. Тус наадам нь өнгөрсөн жилийн есдүгээр сард болох байсан ч цар тахлын улмаас нэг жил хойшилсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.