images

Хятад: Олон улсын уралдаанд монгол охин О.Гэгээ гуравдугаар байр эзлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-18


   “Хятад ханз сурсан миний түүх” олон улсын уралдааны дүн энэ сарын 14-нд гарч шилдэг оролцогчдоо шалгарууллаа. Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын дунд болсон тус тэмцээнд 70 гаруй орны 3000 гаруй оюутан оролцсон бөгөөд Монголоос Өвөр Монголын их сургуулийн оюутан О.Гэгээ сүүлийн шатанд шалгарсан шилдэг арван оролцогчийн нэг болсон юм. Улмаар Шаньси мужийн Жинчэн хотод болсон уралдааны сүүлийн шалгаруулалтад мандарин хятад хэлээр “Эх орон” сэдэвт долоон минутын илтгэл тавьжээ. Улмаар тэмцээний тэргүүн байрыг Нигерийн оюутан, нэгдүгээр байрыг Судан, Кени, хоёрдугаар байрыг Пакистан, Гана, Чад, гуравдугаар байрыг Монгол, Орос, Польшийн оюутнууд эзэллээ. “Эх орон” сэдвийн дор болсон тус уралдааны зорилго нь бүх дэлхий нэг гэр бүл, бүх хүн бидний ах, эгч, бүх зүйлс миний хамаатан гэсэн Хятадын соёл иргэншил дэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.