images

Францын тусламжаар Монголд агаараас эрэн хайх, аврах анги байгуулж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-15


   Францын Засгийн газрын тусламжаар манай улсын онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байгаа билээ. Тусламжийн хүрээнд бие даасан мэргэжлийн 111 дүгээр аврах анги байгуулсныг өнөөдөр албан ёсоор нээлээ. Уг анги Францын “Heli-Union” компаниас “Airbus ЕС-145” загварын гурван нисдэг тэрэг, бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор хүлээн авч, нисдэг тэрэг агуулах ангарыг байгуулаад байна. Улмаар нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг сургаж дадлагажуулжээ. Энэ төслийг Монгол, Францын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.