images

Монгол хүүхдүүд Унгарын хөлбөмбөгийн академийг зорино

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-15


   Монголын хөлбөмбөгийн холбоо 2016 оноос Унгар улсын "Пушкаш" хөлбөмбөгийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр өсөх ирээдүйтэй хөлбөмбөгчдийг илгээсээр байгаа билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд энэ онд "Дэрэн" клубийн тоглогч Э.Молор, Б.Хүслэн нар тун удахгүй Унгар улсыг зорьж, "Пушкаш" академид суралцах Монголын 15 болон 16 дахь тамирчид болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос тамирчид болон тэдний асран хамгаалагч нартай уулзаж гэрээ байгуулсан байна. Тус хоёр тамирчны хувьд Улаанбаатар хотноо явагдсан Зүүн Азийн залуучуудын наадамд шигшээ багийнхаа хамтаар хүрэл медаль хүртэж байсан юм. Монгол, Унгарын энэхүү хамтын ажиллагааны шугамаар нийт 14 тамирчин суралцсан бөгөөд тэдгээр монгол тамирчдаас Г.Ганбаяр анх удаа Европын мэргэжлийн багтай гэрээ байгуулж, улмаар Словак улсын лигт тоглож байгаа юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.