Аэробик гимнастикийн Азийн аваргыг Улаанбаатарт шалгаруулна
Чихэнд чимэгтэй
2023-09-15
Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн өнөөдөр "Буянт Ухаа" цогцолборт эхэлнэ. Энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээн манай улсад хоёр дахь удаа зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, хос, гурвалсан, хамтлаг, аэробик бүжиг гэсэн зургаан төрлөөр, хүүхэд, өсвөр, насанд хүрэгчид гэсэн насны ангиллаар явагдана. Мөн манай улсаас гадна Австрали, Камбож, Хонконг, Хятад, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, Өмнөд Солонгос, Тайвань, Хятад, Вьетнам зэрэг 11 орны 198 тамирчин оролцох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.