images

Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17 тэрбумын ашигтай ажиллажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-15


    Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ онд 17.3 тэрбумын ашигтай ажиллажээ. Энэ талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав өчигдөр танилцуулсан бөгөөд Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн гэнэ. 2022 оны дөрөвдүгээр сард тус үйлдвэр 9.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ онд харин цэвэр ашигтай ажилласан байна. Тус үйлдвэр 2023 онд улсын төсөвт 15.2 тэрбум төгрөг төвлөрүүлснээс Дархан-Уул аймгийн төсөвт 13 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн аж. Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн анх 1990 онд байгуулагдсан тус үйлдвэр 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлсэн юм. Өдгөө жилдээ 100 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.