ОХУ: Монгол морь олон улсын тойруулгын уралдаанд түрүүлжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-14
ОХУ-ын Грозный хотод олон улсын “Дружба народа” морин тойруулгын уралдаан болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас уяач П.Мөнхбаярын хүрэн халзан морь тэргүүн байранд оржээ. П.Мөнхбаяр тус уралдаанд хоёр дахь удаагаа хурдан хүлгээ сойж, ийнхүү амжилт гаргасан байна. Мөн тэрбээр морин уналгын хэд хэдэн газрыг Гачууртад байгуулж, морь унах монгол өв соёл түгээн дэлгэрүүлж байгаа аж. Сонирхолтой нь, түүний хүрэн халзан морь уг уралдаанд нэг дугаартай оролцож ийнхүү нэгдүгээр байранд орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.