"Үлэмжийн чанар" дуунд хөшөө босгов
Чихэнд чимэгтэй
2023-09-14
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм хөх бүрд хэмээх газарт “Үлэмжийн чанар” дуунд зориулан хөшөө босгожээ. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан энэ ажлыг аймгийн ИТХ-ын шийдвэрээр хийж гүйцэтгэсэн байна. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Их газрын чулуунд өмнө нь уртын дуучин Ж.Дорждагва, Н.Норовбанзад нарын алдрыг “Уяхан замбуу тивийн наран” хөшөөнд мөнхжүүлж байв. Тэгвэл энэ удаа Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг, говийн дунд орших үзэсгэлэнт бүрдэд дуунд зориулсан хоёр дахь хөшөөг босгожээ. Дашрамд дурдахад, Сүм хөх бүрдийн дунд орших жижиг арал дээр XYI-XYII зууны үед баригдсан чулуун цайзын туурь бий бөгөөд өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр аж. Энд Ноён хутагт Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байсан түүхтэй. Чулуун цайзын туурийг 1998 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.