images

“Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Тунгалагтамир арав дахь хүүхдээ төрүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-14


   2016 онд зургаан хүүхэдтэй байхдаа “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлэгт уртын дуугаар оролцож олны танил болсон Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Б.Тунгалагтамир арав дахь хүүхдээ өчигдөр өлгийдөн авлаа. Ийнхүү мянгат малчин Б.Эрдэнэбатынх таван хүү, таван охинтой өнөр өтгөн айл болжээ. Тэрбээр "Авьяаслаг монголчууд" нэвтрүүлэгт оролцож байхдаа "Найман хүүхэдтэй болно" гэж байсан бөгөөд нэвтрүүлгээс хойш жил дараалан хоёр охин төрүүлж таван охин, гурван хүүтэй болсон гэнэ. Ингээд дөрвөн охин, дөрвөн хүүтэй болох хүсэл нь биелээгүй тул дахин хоёр төрснөөр ийнхүү таван хүү, бүгд нийлээд арван хүүхэдтэй болжээ. Тэрбээр “25 дугаар суваг" телевизийн “Өвөр Монголд нэг удаа”, “Солонгост нэг удаа” нэвтрүүлэгт оролцон гадаадад зорчиж, “Киргизэд нэг удаа” нэвтрүүлгийн зочныг гэртээ хүлээн авч, монгол ахуйгаа танилцуулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.