Араб мэргэжилтнүүд ирж монгол малын махыг шинжилнэ
Чихэнд чимэгтэй
2023-09-14
Монгол улсаас Булангийн орнууд руу мах экспортлоход халал гэрчилгээ шаардлагатай байдаг. Иймд Кувейтэд суугаа Монголын Элчин сайдын яам тус гэрчилгээг олгох магадлан итгэмжлэл хийлгүүлэхээр Булангийн магадлан итгэмжлэлийн төвд хандсан тул тус байгууллагын төлөөлөгчид аравдугаар сард Монголд ирж Стандарт, хэмжилзүйн газарт ажиллаж шинжилгээ хийхээр боллоо. Тус байгууллагын мэргэжилтнүүд аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монголд ажиллах бөгөөд ийнхүү ажилласнаас хойш нэг сарын дотор магадлан итгэмжлэл олгох эсэх шийдвэр гарах юм. Мөн Монгол улсад халал гэрчилгээ олгох эсэх нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэхээр болсон тул Кувейтийн махны импортын компаниудын төлөөлөгчид ирэх сарын эцсээр манай улсад ирнэ. Улмаар Монголын мах экспортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, махны үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж, холбогдох гэрээ, хэлэлцээрийг хийхээр төлөвлөжээ. Манай улс 2022 онд Арабын нэгдсэн Эмират улсад халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлэх албан ёсны зөвшөөрлийг авч, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тус улсын ресторануудад махаа нийлүүлэн "LuLuMart" хүнсний захад худалдаж эхэлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.