МУИС-ийн багш нарын 23 номыг цахимаар үнэгүй үзэх боломжтой болов
Чихэнд чимэгтэй
2023-09-14
МУИС “Мplus”, “Юнител Групп”, “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран “Нээлттэй сурах бичиг” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслөөр их сургуулийн багш нарын бичсэн 23 номыг үнэ төлбөргүйгээр “Mplus” платформд байршууллаа. Үүнд гол төлөв байгалийн шинжлэх ухааны номууд багтсан бөгөөд онолын физикийн бүх ном цахим хувилбараар оржээ. Платформд орсон номуудыг бүх насны уншигчид үнэ төлбөргүй үзэж болно. Тус сургууль өнгөрөгч сард “Esan” компанитай хамтран мөн 30 цахим номыг олон нийтэд нээлттэй байршуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.