images

Монгол хэл бичгийн 50 багшийг Хөххотод сургана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-14


   МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулдаг монгол хэл бичгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх тав дахь удаагийн "Боловсролын анги" хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Бүртгэл, шалгаруулалтыг МУИС-ийн Монгол хэл, шинжлэлийн тэнхим хариуцах бөгөөд  Өвөр Монголын Хөххотод ирэх сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн болон орон нутгийн нийт 50 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажээ. Түүнчлэн багш нарын замын зардал, суралцах хугацаанд Хөххотод байрлах байр, хоолыг зохион байгуулагч хариуцах юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.