Ховд: Монголын анхны хүүхдийн шатрын ордон үүдээ нээв
Чихэнд чимэгтэй
2023-09-14
Ховд аймгийн Булган суманд “Баян-Өндөр” хүүхдийн шатрын ордон нээгдлээ. Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох тус төвийг Хятадын “Энхтайван хөгжлийн зам” компанийн хандив дэмжлэгээр барьсан байна. Монгол, Хятадын төлөөлөгчид өнгөрсөн оны зургаадугаар сарын 9-нд уг хандивын гэрээнд гарын үсэг зурж, нэг жилийн хугацаанд барилгын ажил явагдаж дууссанаар ийнхүү ашиглалтад оруулжээ. Ордны нээлтийн ёслолд улс төр, спортын томоохон зүтгэлтнүүд оролцож, шатрын их мастер Б.Мөнгөнтуул, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул, их мастер С.Билгүүн нар тоглолт хийж, багш дасгалжуулагчийн сургалтууд орсон байна. Дашрамд дурдахад ирэх 11 дүгээр сард болох сонирхогчдын ДАШТ-д манай улсын баг оролцох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.