Дархан-Уул: 37 сая төгрөг зарцуулж сургуульд сэтгэл зүйчийн өрөө нээжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-14
Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль сэтгэл зүйчийн өрөөтэй болжээ. Тодруулбал, "Гүүд Нэйборс" олон улсын ТББ, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй "Гэрэл асаа" төслийн хүрээнд 37 сая төгрөгийн санхүүжилтээр орон нутгийн сургуульд анх удаа тусгайлан тохижуулсан өрөөг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчид өчигдрөөс эхлэн 63.5 м/кв талбай бүхий ганцаарчилсан болон бүлгээр үйлчлүүлэх, хүлээлгийн гэсэн гурван хэсэгтэй танхимд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой болжээ. Түүнчлэн "Гүүд Нэйборс" байгууллагаас Дархан-Уул аймаг дахь сэтгэл зүйчдийг чадавхжуулах практик сургалтыг өнгөрөгч сард зохион байгуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.