images

Монгол улс Дэлхийн боксын холбоонд элслээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-13


   Монголын боксын холбоо Дэлхийн боксын холбоонд (World Boxing) элсэж Азийн орнуудаас анхдагч боллоо. Манай улсаас гадна тус холбоонд шинээр гурван улс нэгдэж нийт 16 гишүүнтэй болжээ. Тухайлбал, Дани, Панам, Францын Полинез тус холбоонд нэгдсэн байна. Дэлхийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Саймон Тоулсон "Дэлхийн боксын холбоонд элсэхээр бидэнд олон орноос хүсэлт ирсэн. Одоогоор нэмэлт гишүүнчлэлийн өргөдлөө боловсруулж байгаа” гэжээ. Түүнчлэн "World Boxing"-ийн мэдээлснээр эдгээр дөрвөн орны гишүүнээр элсэх өргөдлийг шалгаж үзэхэд холбоодын байр суурь тогтвортой, сонгуулийн үйл явц ил тод, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баримталдаг бодлого, зохион байгуулалттай, маргаан шийдвэрлэх, давж заалдах үйл явц тодорхой гэдгээ харуулсан гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.