Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамруулах монгол оюутны тоог нэмнэ
Чихэнд чимэгтэй
2023-09-13
Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонгийн урилгаар Монголын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг тус улсад есдүгээр сарын 12-15-ны хооронд дөрвөн өдрийн албан айлчлал хийж байна. Улмаар хоёр улсын Гадаад хэргийн сайд нар өнөөдөр уулзав. Тэд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах монгол оюутнуудын тоог энэ жилээс нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Тус тэтгэлэгт монгол залуус хамрагдах болсны 30 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 гаруй залуус уг тэтгэлгээр Австралийн их сургуулиудад суралцан төгсжээ. Мөн уулзалтаар, ажиллах болон амрах визний нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэж, эдгээр визийг авах иргэдийн тоог нэмэхээр болов. Айлчлалын хүрээнд Б.Батцэцэг Австрали-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй мөн уулзана. Цаашилбал талууд хоёр улсын эдийн засаг, худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцэх юм. Австрали, Монгол улсын найрамдалт харилцааны 50 жилийн ой өнгөрөгч онд тохиосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.