images

Улаанбаатарт хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны төв нээгдэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-13


   Монгол улсад хорт хавдар, амьдралын буруу хэв маягаас үүдсэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны төв нээгдэнэ. Японы "Fujifilm" корпораци Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод, Африкийн хөгжиж буй орнуудад энэхүү эрүүл мэндийн үзлэгийн төвүүдийг ээлж дараатайгаар барьж байгаа ажээ. Тодруулбал, "Fujifilm" корпорацийн охин компани "Fujifilm DKH LLP" нь хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн мэдээллийн технологийн системийг манай улсад нэвтрүүлж, хорт хавдар, өвчнийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээний төвийг Улаанбаатар хотод барьж байгаа юм. Одоогоор Энэтхэгийн гурван хотод төвөө ажиллуулж буй тус компани Монголын "Таван Богд" групптай технологийн түншлэлийн гэрээ байгуулж, энэ сарын 17-нд Улаанбаатар хотод "Нура" эрүүл мэндийн үзлэг оношилгооны төвөө ашиглалтад оруулна. Тус төвөөр ердөө 120 минутын дотор бүх төрлийн үзлэг шинжилгээг хийлгэж тэр дор нь хариуг сонсох боломжтой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.