images

Зэвсэгт хүчний алба хаагч туухай өргөлтийн дэлхийн аварга боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-13


   Узбекистаны Хива хотод болж өндөрлөсөн Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдлөө. Манай улсын баг тамирчид тус тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн аваргатай боллоо. Тодруулбал, хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Б.Анхзаяа огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлттэй өргөлтөөр алтан медаль хүртэж нийлбэр оноогоор дэлхийн аварга болсон байна. Тэрбээр хүндийн өргөлтийн спортоор найман жил хичээллэсэн бөгөөд 2019 оноос туухай өргөлтийн спортоор хичээллэжээ. Түүнчлэн саяхан ОХУ-ын Башкортостан хотноо болсон дэлхийн топ спортын төрлийн олон улсын анхдугаар наадамд ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.