images

ГССҮТ: Насанд хүрэгчдийн мэс заслын тасагт иж бүрэн засвар хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-12


   Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн мэс заслыг тасагт иж бүрэн засвар хийж, нэмж тохижуулжээ. Таван давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна. Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө тус бүрийг ариун цэврийн өрөөтэй болгож засварлан хөдөлгөөнт хаалга, интернэт сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур болон дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын эко хавтангаар ханыг иж бүрэн тохижуулжээ. Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлттэй гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, авагддаг төмөр дүүжин тааз хийж эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцүүлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.