Өмнөд Солонгос Монголын ховор металлын хөтөлбөрт 6.9 сая ам.доллар зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-09-12
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн албан айлчлалын үеэр манай улс тус улсад ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас манай улсад ховор металлын харилцан ашигтай нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилгоор ODA төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн байна. Тус улсын аж үйлдвэрийн дэд сайд Кан Кён Сун Сөүл хотноо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг хүлээн авч төслийн талаар ярилцжээ. Монгол улсад ховор металл боловсруулахад туслах технологийн дэмжлэг үзүүлэх есөн тэрбум вон буюу 6.9 сая ам.долларын өртөг бүхий ODA хөтөлбөр 2027 оны арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжинэ. Манай улс уг төсөлд зориулж нэг тэрбум воны үнэ бүхий газар, барилга байгууламж бэлдэх юм. Энэхүү төсөл нь хоёр орны аж үйлдвэрийн харилцааг өргөжүүлж, Өмнөд Солонгосын компаниудыг Монголын зах зээлд гаргах замыг нээхэд тус дөхөм болох юм. Мөн хоёр улсын ховор металлын төслийн хорооны анхдугаар хурлыг ирэх арваннэгдүгээр сард Монголд хийнэ гэж яамнаас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.