images

Морьт харвааны ДАШТ-д манай улсын тамирчид мөнгөн медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-12

   Манай улсад анх удаа морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Чингисийн хүрээ" цогцолборт гурван өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 20 гаруй орны 90 тамирчин оролцсон бөгөөд багийн дүнгээр Францын морьт харваачид тэргүүлжээ. Харин манай харваачид мөнгөн медаль хүртэж, Казахстан улсын баг тамирчид хүрэл медалийн эзэн болжээ. Морьт харваа нь Монголын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага" төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн тэмцээнээр морьт харвааны мэргэжлийн холбоод олон улсын тэмцээний дүрэмд Монголын уламжлал харваа болох бөмбөгтэй харвааг оруулж батлуулсан чухал үйл явдал боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Bi mongol

    Congrat!

    2023-09-12

    Хариулах (0)