images

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрыг зорилоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-12


   Монгол, Австралийн соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Сидней хотод анх удаа тоглолтоо толилуулахаар тус улсыг өчигдөр зорьжээ. Морин хуурын чуулга нь дэлхийд алдартай Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-нд 42 хүний бүрэлдэхүүнтэй бүрэн хэмжээний тоглолтоо хийх юм. Монголын уран бүтээлчдийн багт чуулгынхнаас гадна Гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, Ө.Уянга, Б.Гомбо-Очир нар багтжээ. Мөн тэд энэхүү айлчлан тоглолтод онцгой анхаарал хандуулж Монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдсэн хөтөлбөрийг сонгон бэлтгэлээ хангасан гэнэ. Энэ удаагийн тоглолтод Монгол улсын Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монгол улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам хамтран ажиллаж байна. Түүнчлэн тус чуулга ирэх сард Францын Нант хотод нээх “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр хотын консерваторид тоглоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.