images

“Худалдагч охин” кино олон улсын наадмаас гурван шагнал нэг дор авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-12


   32 дахь удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино гурван шагнал зэрэг хүртлээ. ОХУ-ын Анапа хотод есдүгээр сарын 2-9-ний хооронд болсон энэ наадмын үндсэн хэсэг буюу бүрэн хэмжээний кино хэсэгт өрсөлдөж “Шилдэг зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг кино” буюу “Золотая Лоза” шагнал авав. Тус кино Японы кино театруудаар дөрөвдүгээр сарын сүүлчээр гарч эхэлсэн юм. Дээрх шагналыг хүртэхээс өмнө Азийн кино наадмын шилдэг дүрийн “Yakushi Pearl Award”, Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдгийн шилдэг киноны “Uncaged Award for Best Feature Film”, Францын Вэзүль хотын “Le Festival international des cinémas d'Asie” наадмын “Алтан унадаг дугуй” шагналыг хүртсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.