Төмрийн хүдэр, баяжмалыг анх удаа биржээр арилжаална
Чихэнд чимэгтэй
2023-09-11
Монголын хөрөнгийн бирж энэ долоо хоногийн баасан гарагт анх удаа төмрийн хүдэр, баяжмалыг биржээр арилжаалахаар болжээ. Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 4-ний өдөр “Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг баталсан юм. Энэ дагуу Монголын хөрөнгийн биржэд одоогоор "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газар, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулан компаниудын захиалгыг хүлээн авч, арилжаанд бэлдэж байгаа ажээ. Дашрамд дурдахад, УИХ-аас баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль өнгөрөгч зургаадугаар сарын 30-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ. Уг хууль батлагдсантай холбогдуулж, нүүрсийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах болсон юм. Улмаар Монголын хөрөнгийн бирж Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа өргөжүүлж, дээрх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Биржээр арилжаа хийгдсэнээр борлуулалтын үнэ нээлттэй, ил тод байх боломж бүрдэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.