АНУ-ын Иллинойс мужийн шатрын тэмцээнд монгол хүүхдүүд түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-09-11
АНУ-ын Иллинойс мужид жил бүр болдог 15 мянган долларын шагналтай “Illinois Open” шатрын тэмцээнд монгол хүүхдүүд амжилттай оролцож, тэргүүн байруудад шалгарав. Тэмцээн есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд болсон бөгөөд стандарт шатрын төрөлд 76 тамирчин өрсөлдөж Е.Төгстөмөр түрүүлжээ. Тэрбээр 2006 онд төрсөн, 2017 онд Дэлхийн шатрын холбооны мастер цол авсан, Өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн блиц, рапид, стандарт төрлийн хошой аварга шатарчин юм. Мөн ангилалд, 16 настай Л.Очирбат дөрөвдүгээр байр эзэлжээ. Тэрбээр Өсвөрийн АШТ-ний хошой хүрэл медальтай, Сурагчдын дэлхийн аварга, 2014 онд Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртсэн тамирчин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.