images

Б.Тэргэл Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчин боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-09-11


   Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи”  буюу “City of Wind” киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл 80 дахь удаагийн Венецийн кино наадмын залуу уран бүтээлчдэд зориулсан “Оризонти” хэсгийн "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналын эзэн боллоо. Б.Тэргэл нь 2004 онд Эрдэнэт хотод төрсөн залуу жүжигчин юм. Тэрбээр тус наадмын нээлтэд найруулагч П.Лхагвадулам, гол дүрийн эмэгтэй жүжигчин А.Номин-Эрдэнэ, Монгол талын ерөнхий продюсер, “Гуру Медиа” студийн продюсер Ц.Ариунаа зэрэг долоон уран бүтээлчийн хамт оролцсон ч шагнал гардуулахаас өмнө нутагтаа ирсэн гэнэ. Тиймээс түүний шагналыг продюссер Катя Хазак тайзнаас гардан авчээ. Учир нь, “Сэр сэр салхи” бол Монгол, Франц, Португал, Голланд, Германы уран бүтээлчдийн хамтын бүтээл юм. Уг киноны найруулагч П.Лхагвадулам 79 дэх удаагийн Венецийн кино наадмын "Шилдэг богино кино" шагналыг “Есдүгээр сарын цас” бүтээлээрээ хүртсэн удаатай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.