Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д монгол тамирчин түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2023-09-11
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 8-11-ний өдрүүдэд Киргизстаны нийслэл Бишкек хотод боллоо. Тус тэмцээнд манай улсаас ОУХМ Ө.Ууганбаяр дасгалжуулагчийн удирдлага дор Н.Энхбаяр, Д.Даваа-Очир, Н.Бат-Эрдэнэ, Ш.Батбаатар нар оролцсон бөгөөд тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван ангиллаар явагджээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын 70 кг-ын жинд алтан медаль хүртсэн байна. Тэрбээр Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болжээ. Н.Бат-Эрдэнийн жинд таван тамирчин тойрч барилдсан бөгөөд тэрбээр Армени, Туркийн тамирчныг ялж, Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дууссанаар шигшээ шатанд шалгарчээ. Манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа Н.Бат-Эрдэнэ ийнхүү хоёр дахь дэлхийн аварга боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.