images

Тайландын гэрэл зурагчин "Монгол цам" үзэсгэлэнг олон улсад гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-11


   Тайландын нийслэл Бангкок хотод ирэх сарын 24-нээс "Монгол цам" үзэсгэлэн гаргахаар болжээ. Тус үзэсгэлэнг Монголын өв уламжлал, зан заншлыг 10 гаруй жил судалсан Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит гаргаж байгаа ажээ. Тэрбээр дэлхийгээр аялж уран бүтээлээ туурвидаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд монгол хүрээ цамын гэрэл зургаар дагнасан уран бүтээлүүдээ толилуулах гэнэ. Түүнд дэлхийн 40 гаруй орноор 20 орчим жил аялан “Чингис хаан" үзэсгэлэнгээ толилуулсан, цамын баг урлаач Н.Ганхуяг арга зүйн зөвлөгөө өгч, хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр “Маск" хэмээх үзэсгэлэнгээ давхар толилуулах гэнэ. Мөн тус улсад үзэсгэлэн нээгдэхтэй зэрэгцэн БОАЖЯ-наас бүтэн сарын турш "Welcome to Mongolia" арга хэмжээг сурталчлах, монгол цамын үзүүлбэр толилуулах арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Монгол, Тайландын уран бүтээлчид хүрээ цамын соёлыг сурталчлах гэрэл зураг, бүтээлүүдээ энэ есдүгээр сард Бээжингээс эхлэн 10 дугаар сард Тайланд, цаашлаад АНУ,  Европын орнуудад дэлгэхээр төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.