Баянхонгорын 10 оюутан Ланжоугийн их сургуульд суралцана
Чихэнд чимэгтэй
2023-09-08
Баянхонгор аймгийн 10 оюутан БНХАУ-ын Ганьсү мужийн Ланжоугийн технологийн их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар боллоо. Тэд олон улсын эдийн засаг-худалдаа, иргэний-үйлдвэрлэлийн барилгын инженер, дулаан-цахилгаан эрчим хүчний инженер, санхүүгийн менежмент, мэдээллийн технологи, архитектор мэргэжлээр тус тус 100 хувийн тэтгэлгээр суралцах бөгөөд энэ долоо хоногийн эхээр сургуульдаа очжээ. Үүнээс өмнө Баянхонгор аймаг газар тариалангийн мэргэжилтэн, ингэний сүүний үйлдвэрлэлийн технологийн мэргэжилтэн, малчдыг туршлага судлуулахаар тус муж руу илгээж байсан юм. Түүнчлэн Ганьсү мужаас соёл урлагийн ажилтнууд Баянхонгор аймагт зочилж театр, музейн чиглэлээр туршлага судлаад байгаа ажээ. Баянхонгор аймаг нь тус мужтай өнгөрсөн хавар нөхөрсөг харилцаа тогтоож, хөдөө аж ахуй, соёл урлаг, үйлдвэрлэл технологийн тал дээр хамтран ажиллахаар болсон юм. Улмаар өнгөрөгч долдугаар сард Ганьсү мужийн төлөөлөгчид Баянхонгор аймагт айлчилж, оюутнуудыг өөрийн их дээд сургуульд элсүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар ярилцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.