Дархан-Уул: Түүхийн тэнхимийг Монголын түүхээр сэдэвчлэн тохижуулжээ
Чихэнд чимэгтэй
2023-09-08
Дархан-Уул аймгийн 18 дугаар дунд сургуулийн түүхийн кабинетыг Монголын түүхээр сэдэвчлэн тохижуулжээ. Тодруулбал, ангийн таазыг хөх тэнгэрийн өнгөөр дүүргэн зурж, Чингис хааны зургаар чимсэн байна. Таазны чимэглэл, зургийг тус сургуулийн Дизайн технологийн багш М.Жанлав зурж, Чингис хааны эш хөрөг, төрийн таван бэлгэдэл, монгол хатад, үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдуудын зургийг ханандаа өлгөжээ. Түүнчлэн тус ангид түүхийн хичээл заадаг багш Ц.Ган-Очир нь өөрийн санаачилгаар энэ танхимыг 2018 оноос хойш тохижуулж байгаа гэнэ. Ц.Ган-Очир нь МУИС-ийн түүхийн ангийг төгссөн цагаасаа хойш тус сургуульд багшилж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн DBS телевиз
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.