images

Үндэсний урлагийн их театр БНСУ-ын хотуудаар тоглож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-08


  Үндэсний урлагийн их театрын 40 орчим уран бүтээлчид энэ сарын 5-наас эхлэн БНСУ-ын хотуудаар аялан тоглож байна. Тэд өнгөрсөн долоо хоногт тус улсыг зорьсон бөгөөд Сочон, Хунсон, Намвон, Пуёо, Чонжү, Асан, Керюн зэрэг долоон хотод тоглоно. Үндэсний урлагийн их театр нь Сочон хоттой 2015 оноос хойш соёл урлагийн хамтын ажиллагааны гэрээний дагуу олон удаагийн аялан болон хамтарсан тоглолтуудыг зохион байгуулж байгаа ажээ. Энэ удаад тус хотын утга зохиолын ордонд Солонгосын бүжгийн чуулга, филармони оркестртой хамтарсан тоглолт хийсэн байна. Улмаар тоглолтын дараа шинжлэх ухаан, соёл урлагийн нийгэмлэгтэй нь дараагийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Тэд өнөөдөр Намвон хотод тоглох хуваарьтай. Аялан тоглолт 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.  

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.