images

Монгол улсад эрсдэлийн үнэлгээ хийхээр НҮБ-ын баг иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-08


   Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийхээр CADRI буюу НҮБ-ын баг энэ сарын 4-18-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна. Тус үнэлгээний баг өчигдөр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням болон холбогдох алба хаагчидтай уулзаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар ярилцжээ. CADRI нь НҮБ-ын систем, олон улсын "Улаан загалмай", "Улаан хавирган сар" зэрэг 20 гаруй байгууллагыг нэгтгэсэн олон улсын түншлэл бүхий баг ажээ. Энэхүү баг уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нэгдсэн уялдаатай шийдлүүдийг эрэлхийлж, улс орнуудын Засгийн газарт гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг аль салбарт оруулах зэрэгт дэмжлэг үзүүлдэг байна. Монгол улсад хийж байгаа энэ удаагийн үнэлгээ ч гамшгийн эрсдэлийг бууруулахад ач холбогдол өгч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын стандартыг шинэчлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.