Монголд анх удаа: Нуурын хөвөөнд далайн шилэн кабелийг амжилттай суурилуулав
Чихэнд чимэгтэй
2023-09-08
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагатай хамтран FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлээд байна. Энэ хүрээнд Монголд анх удаа нуурын хөвөөнд далайн шилэн кабель амжилттай суурилуулжээ. Далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолборт газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуу суурилуулсан бөгөөд өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүлээд байгаа аж. Түүнчлэн FM радио өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр гамшгийн үеийн дохиог хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулан, хүлээн авах төхөөрөмжийг бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өгчээ. Энэхүү төслийг Японы “KDDI сан”-гаас санхүүжүүлэн “Өү Си Си” компаниас бүтээгдэхүүнийг авч, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид гүйцэтгэж, “Монголын цахилгаан холбоо” компани, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ тус тус ажиллажээ. FМ радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа цахилгааны болон интернэтийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелийг ашигласан нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууламж, цамхаг, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгааны болон интернетийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох, системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, улмаар гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээхэд чухал ач холбогдолтой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.