images

БНСУ: Монголын хоёр кино Бусаны наадамд нэр дэвшив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-09-07


   Өмнөд Солонгос улсад зохион байгуулагддаг Бусаны 28 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх сарын 4-13-ны өдрүүдэд болно. Азийн орнууд дундаа хамгийн нэр хүндтэй тус наадмын талаарх албан ёсны мэдээг зохион байгуулагчид энэ сарын 5-ны өдөр олон нийтэд өгчээ. Уламжлал ёсоор Бусаны наадамд 70 гаруй орны 200 орчим кино бүтээлийг сонгон 14 хэсэгт нэр дэвшүүлдэг ажээ. Тэгвэл энэ жил манай улсаас найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/, найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” /Сity Of Wind/  кино тус тус “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарсан байна. Тус хэсэгт одоогоор 16 орны 30 кино шалгараад байгаа аж. Өнгөрсөн жил тус наадамд “Худалдагч охин” уран сайхны кино дээрх хэсэгт өрсөлдсөн бөгөөд Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл монгол киноны талаар танилцуулан оролцож байв. Мөн наадмын шүүгчээр СУИС-ийн багш, кино продюсер Д.Цэнгэл ажиллаж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.